1. Ерөнхий зүйл
GeregeCloud LLC ("бид", "компани") нь үйлчлүүлэгчийн хувийн болон байгууллагын мэдээллийн нууцлалыг хамгаалахыг эрхэмлэдэг. Энэхүү бодлого нь та манай вэбсайт (gecloud.mn), хэрэглэгчийн булан (my.gecloud.mn) болон үйлчилгээг ашиглах үед хэрэгжинэ.
2. Цуглуулдаг мэдээлэл
Бид дараах мэдээллийг цуглуулж болно:
- Нэр, байгууллагын нэр, имэйл хаяг, утасны дугаар (бүртгэл, захиалга, холбоо барих маягтаар);
- Үйлчилгээний захиалга, төлбөр тооцооны мэдээлэл;
- Техникийн мэдээлэл — IP хаяг, хөтчийн төрөл, лог бичлэг;
- Сайтын хэрэглээний статистик (cookie-р дамжуулан).
3. Мэдээллийг ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- Захиалга боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг үзүүлэх;
- Нэхэмжлэх, төлбөр тооцоо, НӨАТ-ын баримт;
- Үйлчилгээний шинэчлэл, мэдэгдэл хүргэх;
- Үйлчилгээний чанарыг сайжруулах.
4. Мэдээлэл хуваалцах
Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Зөвхөн хууль ёсны шаардлага, эсвэл үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай түнш (жишээ нь төлбөрийн систем, домэйн бүртгэгч)-д хязгаарлагдмал хэмжээгээр дамжуулж болно.
5. Күүки (Cookies)
Манай сайт нь хэрэглээг сайжруулах, статистик гаргах зорилгоор cookie ашиглаж болно. Та хөтчийнхөө тохиргооноос cookie-г хязгаарлах боломжтой.
6. Мэдээллийн аюулгүй байдал
Таны мэдээллийг Монгол улсын дотоодын дата төвд хадгалж, шифрлэлт, хандалтын хяналт, тогтмол нөөцлөлтөөр хамгаална. Гэсэн хэдий ч интернэтээр дамжуулах нь 100% аюулгүй гэдгийг бид баталгаажуулж чадахгүй.
7. Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй танилцах, засварлуулах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Үүний тулд info@gecloud.mn хаягаар хандана уу.
8. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг шаардлагатай үед шинэчилж болох бөгөөд өөрчлөлтийг энэ хуудаст нийтэлнэ.
9. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт байвал: info@gecloud.mn · +976 9997-3462